
Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   1  |  
     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/  |  
     10.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   2  |  
     Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/  |  
     11.00  |  
     “Их засаг”  |  
  
|   3  |  
     Эдийн засгийн байнгын хороо  |  
     · Үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээлэл сонсох  |  
     13.30  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   4  |  
     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо  |  
     · Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  |  
     14.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   5  |  
     Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/  |  
     · Явцын тайлан хэлэлцэх  |  
     14.30  |  
     “Их засаг”  |