
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   1  |  
     Төсвийн байнгын хороо  |  
     Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  |  
     10.00  |  
     “Үндсэн хууль”  |  
  
|   2  |  
     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо  |  
     Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  |  
     14.00  |  
     “Үндсэн хууль”  |  
  
|   3  |  
     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  |  
     Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан  |  
     14.00  |  
     334 тоот  |