Говь-Алтай аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг зохион байгуулна

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А/05 захирамжийн дагуу энэ шийдвэр гарчээ. Ингэхдээ мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгажээ.
Үүний сацуу ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.