Нийтийн тээвэрт үйлчилж байсан троллейбусуудыг зогсоожээ

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан 23 троллейбусыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн зогсоожээ.
Учир нь үйлчилгээнд явж байсан троллейбусны насжилт нь дууссан байна.
2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа Нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт санал хүргүүлсэн гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1087 автобус иргэдэд үйлчилж байна.
Бусад мэдээ
Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Мэдээ
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Мэдээ
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
Мэдээ
AI Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдыг “танихгүй” будилав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.