Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна

Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна.
Тус аймагт 2021 оноос хойш улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж бяслагийн үйлдвэр барьж эхэлсэн. Одоогоор 8 үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Нэг үйлдвэрийг 700-800 сая төгрөгийн өртгөөр байгуулж байна. Цаашдаа бусад аймаг, сумдад ч ийм үйлдвэрүүд барьж байгуулна. Эдгээр үйлдвэрийг тухайн орон нутгийн хамгийн шилдэг хоршоод эзэмшинэ гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
Цэвэр сүүний 100 хувь эко бяслаг үйлдвэрлэх боломжтой манай улс одоогоор зах зээл дэх нийт бяслагийнхаа 10 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.
Цаашид энэ хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр зорьж байна.
Бусад мэдээ
Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Мэдээ
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
Мэдээ
Төв аймгийн хоёрдугаар сарын онцлох ажил
Мэдээ
8 аймагт нарны эрчим хүчний систем, "ухаалаг" ус түгээх байр, халуун усны газар, ариун цэврийн байгууламж байгууллаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.