Дипломат цол хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:
- Бямбадоржийн Гомбо Ахмад дипломатч,
- Ойдовын Нямдаваа Ахмад дипломатч,
- Цэдэндамбын Батбаяр Ахмад дипломатч,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг:
- Дамдины Балжинням Ахмад дипломатч,
- Рагчаагийн Баасан Ахмад дипломатч,
- Цогтын Нямсүрэн Ахмад дипломатч,
- Дамбын Ганбат Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- Бархасын Дорж Гадаад харилцааны яамны Бодлогын газрын зөвлөх
- Очирбатын Очирмаа Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх,
- Воршиловын Энхболд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх нарт хүртээв.
Бусад мэдээ
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Мэдээ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Мэдээ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








