Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргав
                        
                        БНСУ-д үүсээд буй дотоодын улс төрийн асуудалтай холбоотойгоор Пусан хотын дараах газар, байрлалуудад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулалттай жагсаал цуглаан болохоор төлөвлөгдөж байгааг Пусан хотын Цагдаагийн газраас мэдэгдлээ.
Тиймээс иргэддээ зориулж тухайн өдрүүдэд жагсаал цуглаан болох цаг, газруудыг аль болох холуур тойрч явахыг сэрэмжлүүлж байна.
1. Пусан хотын Сомёны худалдааны гудамжны Зүрхэн барималтай хэсэг - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
2. Метроны "Пусаны Их Сургууль" буудлын 1, 3-р гарц - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
3. Метроны "Сүён" буудлын 2-р гарц -12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
            Бусад мэдээ
        
        
                        
                                    Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр дулааны асуудлаа бүрэн шийдлээ
                            
                                  Мэдээ
                            
                        
                        
                                    Хөх хот-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй
                            
                                  Мэдээ
                            
                        
                        
                                    АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
                            
                                  Мэдээ
                            
                        
                        
                                    Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
                            
                                  Мэдээ
                            
                        
    
    Сэтгэгдэл
    
        (0)
    
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
    зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
    зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.