Ховд аймгийн Булган, Буянт сумын хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

"Нутгийн зам" төслийн хүрээнд хэрэгжсэн Ховд аймгийн Булган, Буянт сумын хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн 6 метр, 2 талдаа 1.5 метрийн өргөнтэй явган болон дугуйн замтай. Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальтбетон 40 мм, өнгө асфальтбетон 30 мм, хөвөөний өргөн 1.5 метр аж.
Нийтдээ 9 цэгт ган дугуй хоолой, 36 ширхэг дохионы шон, 77 ширхэг босоо тэмдэгтэй баригдсан.
Авто замын барилга угсралтын ажлыг “Оффрөүд таван богд" ХХК гүйцэтгэж, техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК ажилласан бол зураг төслийг “Ихэр мөнх” ХХК хариуцан гүйцэтгэсэн байна.



Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.