Улаанбуудайн туршилтын арилжаа хийлээ

Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан "Улаанбуудайн арилжаа"-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа.
Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.
Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран болон бусад албаныхан оролцож, Хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцөлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Бусад мэдээ
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэв
Мэдээ
Ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт бодисын хэрэглээг халах төслийг Дарханд хэрэгжүүлнэ
Мэдээ
Бордоогоо бусдаас гуйхгүй
Мэдээ
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1.150.000-1.450.000 төгрөгөөр худалдан авна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.