Төрийн байгууллага хоорондын хаягийн мэдээллийн зөрүүг засварлах ажлыг эхлүүллээ

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд нарын хамтарсан 2022 оны 227/А/76 тоот тушаалаар “Хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хаягийн мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хаягийн мэдээллийн санд бүртгэлтэй өгөгдөл мэдээлэлтэй тулгах, нэгтгэх ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын хэмжээнд УБЕГ-т бүртгэлтэй “Г болон Ү” дугаартай 7060 мэдээлэл, ГЗБГЗЗГ-ын хаягийн системд бүртгэлтэй газар өмчлөлийн 6057 мэдээллийг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягтай тулгаж зөрүүтэй мэдээллийн жагсаалтыг боловсруулсан бөгөөд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаад байна.
Цаашид төрийн байгууллага хоорондын хаягийн мэдээллийг нэгтгэх, засварлах ажилд нэгдсэн аргачлал боловсруулан орон нутагт хүргүүлж суурь өгөгдөл мэдээллийн зөрүүг засварлах, сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус ажлын үр дүнд байгууллага хоорондын мэдээлэл нэгтгэгдэж Хаягийн мэдээллийн системээс олгосон шинэ хаягийг хуучин хаягтай зэрэгцүүлэн ашиглах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.