Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   1  |  
     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  |  
     · Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох  |  
     09.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   2  |  
     Хууль зүйн байнгын хороо  |  
     · Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/  |  
     10.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   3  |  
     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  |  
     · Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох  |  
     13.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   4  |  
     Эдийн засгийн байнгын хороо  |  
     · “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  |  
     14.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |