Шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгуулжээ.
Бусад мэдээ
НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв
Мэдээ
Хүлээн авсан өргөдөл, гомдлын 43.6 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байжээ
Мэдээ
Баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ
Мэдээ
Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.