Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байгаа юм.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-11.8 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Бусад мэдээ
“Эрдэнэс ҮТП” ХХК Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Мэдээ
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
Мэдээ
Эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчид төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа
Мэдээ
Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.