Автобус, ачааны машинтай мөргөлдөж 2 жолооч амиа алдлаа

УБ-Өмнөговь чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус FAW маркийн хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдөж, 39 хүн бэртэж, 2 иргэн амиа алдсан харамсалтай осол гарсан байна. Тухайн осол Төв аймгаас Дундговь явах замд 41 км-ын зайд болжээ. Ослын улмаас хоёр иргэн нас барж, 18 хүн хүнд гэмтэж Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн биеийн байдлыг тогтворжуулж эмчилгээ хийж байна. 16 иргэнийг ГССҮТ-рүү шилжүүлжээ. 2 иргэн маш хүнд гэмтэлтэй байгаа бол тээвэрлэх боломжгүй 1 иргэний аарцаг задарсан, нэг иргэн тархиндаа хүнд гэмтэл авч Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна.
Бусад мэдээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Мэдээ
Б.Чинбатад 20 тэрбум төгрөг “олж өгсөн” шүүгч Э.Чанцалням хэдэн төгрөгийг нь авлигад авсан бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Мэдээ
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өгөв
Мэдээ
Шаардлага хангасан борлуулагчидтай "Тавантолгой түлш" компани гэрээ байгуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.