Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр "Тоёота Приус" автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоон, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
Бусад мэдээ
Хамт архидан согтуурч нэгийгээ гэмтээжээ
Мэдээ
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
Мэдээ
14-15 настай охидыг биеэ үнэлэхэд зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
Мэдээ
“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.