
Улсын Их Хурлын байнгын болон дэд хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   1  |  
     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох  |  
     10.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   2  |  
     Төрийн байгуулалтын байнгын хороо  |  
     · Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсох · Бусад  |  
     11.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   3  |  
     Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо  |  
     · Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох  |  
     14.00  |  
     “Үндсэн хууль”  |