
Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   1  |  
     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан  |  
     · “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох  |  
     10.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   2  |  
     Төсвийн байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  |  
     11.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   3  |  
     Нийгмийн бодлогын байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчийг томилох тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022.06.27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайлан сонсох · Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  |  
     11.30  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   4  |  
     Эдийн засгийн байнгын хороо  |  
     · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/  |  
     14.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
|   5  |  
     Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо  |  
     · Аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох  |  
     14.30  |  
     “Үндсэн хууль”  |