“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорнод аймагт зохион байгуулна.
Тус дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах хамтарсан ажлын хэсгийн төлөвлөлтийн уулзалт Дорнод аймагт эхэллээ. Уулзалтаар олон улсын сургалт дадлага сургуулийн онцлог, зохион байгуулагдах онолын сургалт болоод хамтарсан аврах ажиллагааны дадлагын талаар санал солилцож байна.
Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй газар дээр нь танилцах бөгөөд ажлын хэсэг ирэх сарын 01-нийг хүртэл тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.