Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ

Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 8 хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.
Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Бусад мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа
Мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.