Тоон системийн радио станцыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүллээ

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд байнгын болон гамшиг, аюулт үзэгдлийн үед бие бүрэлдэхүүн, удирдлагыг холбоогоор хангах гол хэрэгсэл нь радио холбоо юм. Энэ хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбар нэгжүүдийг холбосон тоон системийн радио станцыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн төв хэсгийг хамарсан тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулж, мэдээлэл солилцох суурь дэд бүтцийг байгуулан, дуудлага, мэдээллийг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүллээ.
Цаашид тоон радио холбооны удирдлага хяналтын системийг бүрэн нэвтрүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бүх төрлийн хэлбэрээр /дуу, дүрс, өгөгдөл/ шуурхай дамжуулах, хүн, хүч хэрэгслийн байршлыг хянах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ОБЕГ
Бусад мэдээ
МИАТ-аар зорчоод Paradise City Hotel & Resort -д тусгай хөнгөлөлт эдлээрэй
Мэдээ
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Мэдээ
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Мэдээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.