Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
- Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
- Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
- Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
- Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.
Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.