Сүүний урамшуулал олголоо
“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2021 оны 3-р сарын сүүний урамшууллыг олголоо.
2021 оны 3-р дугаар сард сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 1,897,521 литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 948,760,500 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна.
Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцож олгосон.

Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.