Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Форумд Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна.
Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Мэдээ
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
Мэдээ
Төв аймгийн хоёрдугаар сарын онцлох ажил
Мэдээ
8 аймагт нарны эрчим хүчний систем, "ухаалаг" ус түгээх байр, халуун усны газар, ариун цэврийн байгууламж байгууллаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.