Таримлын үрийн үнийг хөнгөллөө
Сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр ОХУ-аас нэг тонн улаанбуудайн үрийг 850-890 мянган төгрөгөөр нийлүүлж байсан бол энэ жил 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймээс хаврын тариалалтад зориулан импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлөхөөр Засгийн газрын хуралдаанаар (2021.05.12) шийдвэрлэлээ.
Салбар яамнаас энэ жил улаанбуудай, төмс, хүнсний ногооны тариалалтыг төлөвлөсөн хэмжээнээс 15-25 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.