Хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг таслан зогсоожээ

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.
Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Бусад мэдээ
МИАТ-аар зорчоод Paradise City Hotel & Resort -д тусгай хөнгөлөлт эдлээрэй
Мэдээ
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Мэдээ
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Мэдээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.