Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд явагдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Тиймээс СЕХ тавдугаар сарын 10-наас өмнө сонгуулийн хэсгийн хороодыг бүрэн байгуулж дууссан аж. Аймаг, нийслэлийн 22, 330 сум, есөн дүүргийн 2087 хэсгийн хороодод нийт 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм байна. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, "Зөв ХҮН электорат" эвслээс оролцож байгаа юм.
Бусад мэдээ
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Мэдээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.