“Монгол Улсын тээвэр логистикийн салбар ба хуурай боомт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж байна
Далайн захиргаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төв байр нь ажилладаг анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвтэй 2014 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан бол “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай 2018 онд Санамж бичиг байгуулан жил бүр салбарт зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг төлөвлөх замаар хамтран ажиллаж байна.
Эдгээр Санамж бичгийн гол агуулга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, мэдээ мэдээллийг харилцан солилцох индэртэй болох, улмаар далайд гарцгүй Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орноос далайгаар болон хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд тулгарах аливаа асуудлыг Монгол Улсын нэгдэж орсон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, конвенцоор олгогдсон эрх, боломжийг бодитоор хэрэгжүүлэх замаар тээвэр, логистикийн зардлыг бууруулах гол зорилготой юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй “Хуурай боомт”-ын талаар төрөөс баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад танилцуулахаас гадна Монгол Улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж буй байгууллагуудад тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээлийн талаар сонсож, даван туулахад чиглэгдсэн арга замын талаар зөвшилцөнө.
Хамтарсан хэлэлцүүлгээс гарах дүгнэлт, санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан ЗТХЯ-нд хүргүүлэх ба Далайн захиргааны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулж ажиллана.
Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа
Бусад мэдээ

2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд татагдсан хөвгүүдээ үдэн гаргалаа
Мэдээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурманд орууллаа
Мэдээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.