Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байнгын хороо хуралдаж байна
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ерөнхий прокурорын саналыг хүлээж авсан юм. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авах зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх асуудлаар шийдвэр гаргах юм. Байнгын хороодын хуралдаанд дээрх гурван гишүүн тайлбар хийж, ерөнхий прокурор мөн мэдээлэл өгөх юм.
Бусад мэдээ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Мэдээ
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ
Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
