УЕП-ООС Т.АЮУРСАЙХАН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Н.НАРАНБААТАР НАРЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ ХҮСЭЛТЭЭ УИХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ
Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлжээ.
Дээрх нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулах болсон юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй гэдгээ тус газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.
Бусад мэдээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Мэдээ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
