Охины цогцсыг олж тогтоон, эрлийг зогсоолоо
Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд хотоос алга болж эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн хайх ажиллагааг зогсоолоо.
Цагдаагийн байгууллага, прокурор болон шүүх шинжилгээний байгуулага хэргийн газрын үзлэг хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 07.15 цагт 12 настай охин гэрээсээ хичээл рүүгээ гараад сураггүй болсон. Охиныг 77 цагийн турш Дорноговь, Өмнөговь аймгийн 3 сумын 500 гаруй км газрыг хамруулан цагдаа, цэрэг, онцгой байдлын 23 байгуулагын алба хаагч, иргэдийн сайн дурын нэгдэл, клубын гишүүд, иргэдийн оролцоотой эрэн хайх ажиллагааг явуулсан байна.

Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг эхлүүллээ
Мэдээ
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Архангай аймагт Цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.