Цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьжээ

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажиллалаа.
Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт, хамгаалалт хийлээ.
Мөн байгаль хамгаалагч нар хамтарсан хяналт шалгалтыг Үенчийн хавцал, Нарийн, Нарийн гол, Тариг, Байшинт зэрэг газруудад хийв. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй. Улаан эргийн эх Хан улиас гэх газар 3 гахай 3 ирж байршсан байна. Тусгай зориулалтын агнуурт хяналт тавих зорилгоор байгаль хамгаалагч Д.Ариунбат ажиллаж байна.
Уулын таг өндөрлөг газруудын тарвага 20 орчим хувь нь ичээндээ орж ичсэн байдалтай. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт 1ш цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулав гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа
Мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.