УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЧ, ТӨСВИЙН АЛДАГДАЛ БУУРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 11.9 хувь , тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 17.7 хувь тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төсвийн алдагдал 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Бусад мэдээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Мэдээ
Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Мэдээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрлээ
Мэдээ
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.