Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал Улаанбаатар хотноо боллоо
Нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон Олон улсын номын баярын хүрээнд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцож буй Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал Эрдмийн ордонд явагдлаа.
Энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр иржээ. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээл, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдсан юм.
Түүнчлэн, хурлын үеэр судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургууль Монголын талаас, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын "Орчуулгын хүрээлэн" Оросын талаас утга зохиолын судалгаа, орчуулгын онол, практикийг шинжлэх ухааны салбарт хөгжүүлэн хамтран ажиллах санамж бичиг үзэглэв.
Бусад мэдээ

Монголчууд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах гэмт хэрэгт холбогдож байна
Мэдээ

Маргаашаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна
Мэдээ

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Мэдээ

2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.