НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЧЭЭ

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна.
Хэнтий аймагт буюу 18 дугаар тойрогт :
- МАН-аас Ц.Идэрбат
- АН-аас Б.Гарамгайбаатар
- ШИНЭ намаас Д.Баатаржав
- ИЗНН -аас А.Бархүү
- Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат
- Бие даан нэр дэвшигч М.Чингисхаан
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд :
- МАН-аас Н.Батшугар
- АН-аас Э.Бат-Үүл
- ХҮН-аас Б.Найдалаа
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
- ШИНЭ намаас Ц.Гантулга
- ИЗНН-аас Ш.Гантулга
- Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах юм. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.
Бусад мэдээ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Мэдээ
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ
Хүү багатай, уян хатан нөхцөлтэй орон сууцжуулалтын туршлага солилцох уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.