“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ гурван сая тонн давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 41 дэх удаагийн арилжааг /2023.08.11/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арилжаанд 4 худалдан авагч оролцож нийт 50 багц буюу 320 мянган тонн сул коксжих нүүрсийг тонн тутмыг 97.1 ам.доллароос дуудаж 124.6 ам.доллароор борлуулав.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар 346.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,078.4 мянган тонн нүүрсийг арилжаалж биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 3 сая тонн давлаа.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
Бусад мэдээ
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоов
Мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлов
Мэдээ
Экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ
Мэдээ
Хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрөөд байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.