МИАТ: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлажээ
Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалж байна.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаад зорчигч Та бүхнээс хүлцэл өчье.
МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч Та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу.
МИАТ ТӨХК
Бусад мэдээ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна
Мэдээ
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Мэдээ
Сэргээгдэх эрчим хүчний шинэ журам хэрэгжиж эхэллээ
Мэдээ
Хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.