Нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулна

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулна. 2023 оны долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 2023 оны долоодугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм.
Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
Тодруулбал, тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд:
Нарны гүүр:
Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3
Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг
Олимпын гүүрээр:
Ч:7 Нисэх – МУБИС - Ард кино театр
Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр –ТЭЦ 3 /баруун тойрог/
Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэцэг төв зүүн тойрог
Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3
Ч:50 Улаанхуаран - ТЭЦ-3
Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
Ч:53 Яармаг – МУБИС
Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
Ч:61 Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3
Ч:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол
Ч:72 Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж
Ч:73 Зунжин худалдааны төв - ТЭЦ 4
Ш:Ү6 МУБИС - Архивын ерөнхий газар
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Бусад мэдээ

Монголчууд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах гэмт хэрэгт холбогдож байна
Мэдээ

Маргаашаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна
Мэдээ

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Мэдээ

2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.