Үерийн усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу долоодугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Үерийн усанд 17 иргэн боогдож, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид 17 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

Одоогийн байдлаар үерт өртсөн 4 хүнсний дэлгүүр, 2 цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Эх сурвалж: ОБЕГ
Бусад мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.