Гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо

Энэ сарын 25-ны өдөр Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын шугамд гарсан гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо.
Тодруулбал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, гэмтлийг бүрэн устган зургаадугаар 29-ний өдрийн 20 цаг 24 минутад хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.
Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Мэдээ
Б.Чинбатад 20 тэрбум төгрөг “олж өгсөн” шүүгч Э.Чанцалням хэдэн төгрөгийг нь авлигад авсан бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Мэдээ
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өгөв
Мэдээ
Шаардлага хангасан борлуулагчидтай "Тавантолгой түлш" компани гэрээ байгуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.