Цахилгаан дамжуулах агаарын шугамыг өнөөдөр засварлаж дуусгана
Зургаадугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутад Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж байна.
24 тулгуураас 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн.
Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдөр аваарыг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна.


Эх сурвалж: Эрчим хүчний яам
Бусад мэдээ
“Эрдэнэс ҮТП” ХХК Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Мэдээ
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
Мэдээ
Эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчид төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа
Мэдээ
Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.