Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-11-18
Өндөр цалинтай, гадаадын зэвсэгт хүчинд элсүүлэх зар бол залилан

Цахим орчинд гадаад улсын Зэвсэгт хүчинд гэрээгээр элсүүлэх агуулгатай зар, сурталчилгаа түгээж байна.

Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрийг ашиглан “Гэрээнд гарын үсэг зурсны дараа 61,000,000 төгрөгийн нэг удаагийн урамшуулал, сарын 9,000,000 төгрөгөөс эхлэх цалин олгоно”, “гэрээний хугацаа нэг жилээс, хоёр сарын дараа иргэншил авах боломжтой, байр, хоол, нислэгийн зардлыг хариуцна” гэх мэтээр өндөр ашиг, хангамж амлаж байна.

Мөн жолооч, механик, тогоочоос гадна нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор, артиллерист, агаарын довтолгооноос хамгаалах чиглэлийн албан тушаалд элсүүлнэ гэх мэдээлэл өгч, 18–55 насны эрэгтэй иргэдийг бүртгүүлэхээр санал тавьж байна.

Энэ нь энгийн ажлын байрны санал бус, гадаад улсын зэвсэгт хүчинд элсүүлэхтэй холбоотой ноцтой эрсдэл дагуулж болзошгүй бөгөөд амласан цалин, урамшуулал, иргэншил болон бусад нөхцөл нь үнэн бодит эсэх нь баталгаажаагүй болно.

Иймд иргэн та үл таних этгээдэд паспорт, иргэний үнэмлэх болон бусaд хувийн мэдээллээ өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ