Угаарын хий мэдрэгч төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа үед 30 секунд тутамд ногоон гэрэл асна

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй.
Хэвийн ажиллаж байгаа үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна.
Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, харин улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаарийн хий алдагдсан тэмдэг юм.
Төхөөрөмжид улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах шаардлагатай.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.