Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-10-30
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо байрлах Маримонтын язгууртны музейд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун зочилжээ. 

Тус музейн куратор Ляүсэ Янковский Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулууныг хүлээн авч уулзах үеэр тус музейд хадгалагдаж буй Азийн соёлын өв, Буддизмын урлагийн ховор олдворуудыг судалгааны эргэлтэд оруулах, цаашид үзэсгэлэн солилцох асуудлаар санал солилцсон байна.

Тус музейд Төв Ази, Монголын нүүдэлчдийн соёл, Хүннү болон Монголын эзэнт гүрний үеийн холбогдолтой эд өлгийн зүйлс, хуучны гар урлалын бүтээлүүд хадгалагдаж байна.

Маримонтын музей нь Европ дахь Азийн урлаг, тэр дундаа алс дорнод болон Төв Азийн ховор нандин олдвор, гар бичмэл, сурвалж бичгүүдийг хадгалж хамгаалдаг томоохон төвүүдийн нэг юм. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ