Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
Геополитикийн өрсөлдөөн, бүс нутгийн хямрал, мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсад шатах, тослох материалын хангамж, нийлүүлэлт тасалдах, улмаар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн.
Үүнтэй холбогдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийн шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн нефтийн агуулахад байнгын нөөц бүрдүүлэхээр 5,000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх нөөцийг бүрдүүлэх хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 7,000 тоннын багтаамжтай нефтийн агуулахад хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Бусад мэдээ
Монгол Улсын ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх 1.08 сая ам.долларын төсөл батлагдлаа
Мэдээ
“Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
Мэдээ
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.