Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
11 цаг 46 мин
Аравдугаар сарын 28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

10-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

2026 оны 10-р сарын 29-нөөс 2026 оны 11-р сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн хойд хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булганы зарим, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, 11-р сарын 01-нд Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 21 хэм хүйтнээс 26хэм, өдөртөө 6 хэм хүйтнээс 11 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15 хэм хүйтнээс 20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ