Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
Уржигдар 12 цаг 15 мин
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 12.1 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэж байна.

Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгалийн хадлан бэлтгэлд Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган зэрэг аймгуудад 435 иргэн, аж ахуйн нэгж 82.5 мянган га талбайд ажиллаж байна.

Малчин өрхийн түвшинд 990.7 мянган тонн байгалийн хадлан, 9.0 мянган тонн сүрэл, 22.2 мянган тонн ногоон тэжээл, 71.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 4.0 мянган тонн гар тэжээл, 19.0 мянган тонн дарш, хужир шүү бэлтгээд байна. Энэ нь тэжээлийн нэгжид шилжүүлснээр 533.9 мянган тонн болж байна.

Мөн энэ оны ургацын төлөвөөс 201.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч, 103.2 мянган тонн улаанбуудайг малын тэжээл рүү шилжүүлж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ