Цаг агаар
Валютын ханш
Хууль
2 цаг 11 мин
Дөрвөн тэрбум орчим төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ

Энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.

Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.

Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэн та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ