Цаг агаар
Валютын ханш
Улс төр
19 цаг 50 мин
Азийн хөгжлийн банктай цахим хөгжил, инновац болон ногоон дата төвийн төслүүдийн хүрээнд санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан цахим хөгжлийн стратегийн зураглалыг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг дараагийн шатанд шилжүүлэх хүрээнд ярилцлаа.

Мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан инновацын бодлогыг хөгжүүлэх, БНСУ-ын “Сангуудын сан” (Fund of Funds) загварт үндэслэн "CIVIC" санхүүжилтийг инновацын бодлоготой уялдуулах боломжийг судалж, Монгол Улсад тохирох загварыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр байгуулсан санамж бичгийн хүрээнд ногоон дата төвийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлцлийн зөвлөх үйлчилгээний (TAS) гэрээг эцэслэн байгуулах талаар санал солилцлоо.

Цаашид хамтарсан ажлын хэсэг байгуулж, дижитал хөгжлийн стратегийн зураглалыг шинэчлэх, CIVIC санхүүжилтийг инновацын бодлоготой уялдуулах, хэлцлийн зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэн, ногоон дата төвийн төслийн хэрэгжилтийг урагшлуулахаар тогтлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ