Худал мэдээлэл тарааж, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд торгож, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна

Цахим орчинд “баавгай явж байна” гэх AI буюу зохиомол зураг тараах, хуурамч дуудлага мэдээлэл өгөх тохиолдол нэмэгдэж байна.
Энэ нь бодит дуудлагад цаг алдах, иргэдийг төөрөгдүүлэх, айдаст автуулах зэрэг сөрөг нөлөөтэй.
Иймд хуурамч мэдээлэл тараасан, дуудлага өгсөн зэргийг холбогдох байгууллага тогтоож, Зөрчлийн тухай хуулиар торгох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг.
АВРАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛБАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
• Иргэнийг 300,000 төгрөгөөр
• Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.