Өнгөрсөн долоо хоногт баавгай хүн рүү халдаж, нэг хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн харамсалтай явдал болсон. Энэ хэрэг явдлын мөрөөр хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас нэг баавгайг олж тогтоон, аюулгүй болгосон билээ.
Улмаар мэргэжлийн байгууллага баавгайн ходоод, гэдэсний дээжийг шинжлэхээр авч явсан байдаг.
Энэ талаар БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяраас тодруулахад "Хүний амь нас хохирсон газарт баавгайг аюулгүй болгож, ходоод, гэдэсний дээжийг шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу даваа гарагт гарна. Тухайн хэрэг гарсан бүсэд өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр үргэлжилж байна. Хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрсдэлтэй орон нутгуудад шаардлагатай тохиолдолд баавгайн агнах зөвшөөрөл олгосон. Иргэдийн хувьд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит аюул тулгарсан тохиолдолд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах эрхтэй" гэлээ.